Пак Гын Хе шүүх хуралд оролцохоор болжээ

Ирэх мягмар гариг (V/23)-ийн 09:00 цагт Сөүлийн төв шүүхийн байранд БНСУ-ын ерөнхийлөгч асан Пак Гын Хе-д холбогдох хэргийн гурав дахь удаагийн шүүх хурал болох юм байна. Тус шүүх хуралд тэрээр өөрийн биеэр оролцохоор болжээ. Өмнөх хоёр удаагийн шүүх хуралд түүний хоёр өмгөөлөгч оролцож байв. Шүүх хурлын танхим дахь 150 суудлын дийлэнх нь шүүгч, өмгөөлөгч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтнуудад оногдох бол үлдсэн цөөхөн суудлыг ажиглагчаар оролцох иргэдэд олгохоор болжээ.

Өнөөдөр өглөө шүүхийн байранд Ерөнхийлөгч асан Пак Гын Хе-д холбогдох хэргийн шүүх хуралд ажиглагчаар оролцох иргэдийн бүртгэл явагдсан байна. Бүртгүүлсэн иргэдийн дундаас тусгай программаар санамсаргүй сонголт хийж, сонгогдсон иргэдийг шүүх хуралд ажиглагчаар оролцуулахаар болжээ.

so

СЭТГЭГДЭЛ БИЧИХ