Трамп АНУ-ын түүхэнд цэргийн хамгийн том хэлцэл байгуулав

Саудын Арабийн Эр-Рияд хотод айлчилж байгаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ оронд бараг 110 тэрбум долларын зэвсэглэл, цэргийн тоног төхмөөрөмж нийлүүлэхээр тохиролцжээ.
Твиттерт энэ тухай бичсэн Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Шон Спайсер үүнийг АНУ-ын түүхэн дэх батлан хамгаалахын томоохон хэлцэл гэжтодорхойлсон байна.
“Саудын Арабид ерөнхийлөгч 109,7 тэрбум гаруй долларын өртөг зэвсэглэл нийлүүлэх тухайхэлэлцээг дуусгаснаар америкийн түүхэнд батлан хамгаалахын салбарын нэг удаагийн томоохон хэлцэл байгууллаа” гэж Спайсер бичжээ.
Цэргийн тоног төхмөөрөмж, үйлчилгээний энэ багц нь “Ираны зүгээс аюул учирч буй нөхцөлд Саудын Араби болон Персийн булангийн бүс нутгийн аюулгүй байдлыг удаан хугацааны туршид” дэмжих бодолтой байгааг илтгэн харуулах учиртай юм гэж Цагаан ордоны өөр нэг төлөөлөгч сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
Бямба гарагт гарын үсэг зурсан баримт бичгүүд нь “бүс нутагт террорын эсрэг ажиллагаа явуулах вант улсын боломжийг нэмэгдүүлэхэд” тус дөхөм үзүүлэх болно хэмээн АНУ-д бас найдаж байгааг хэвлэлд дурджээ
Трамп гадаадад хийж буй анхны аялалынхаа хүрээнд Саудын Арабийн нийслэлд ирсэн юм. Ням гарагт тэр Персийн булангийн арабын улсуудын хамтын ажиллагааны зөвлөлийн дээд хэмжээний уулзалтад оролцох ажээ. Тус зөвлөлд Саудын Арави, Катар, Оман, Бахрейн, Арабын нэгдсэн эмирт улс, Кувейт улс багтдаг юм.Дээд хэмжээний уулзалтын дараа өргөтгөсөн хэлэлцээ хийж, үүнд арабын болон исламын бусад улсын удирдагчид нийлэх ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ