БНАСАУ дахин баллистик пуужин харавлаа

БНАСАУ дунд тусгалын баллистик пуужин амжилттай туршсан тухай зарласан байна.Ёнхап агентлаг Умард Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээг иш татан ингэж уламжилжээ.

Долоо хоногийн хугацаандхийсэн хоёр дахь туршилтыг БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун биечилэн ажигласныг тэмдэглэж байна.Тэр стратегийн зориулалттай цэрэгт зориулан угпуужинг бөөнөөр нь үйлдвэрлэх захирамж өгчээ.

Тавдугаар сарын 21-ний ням гарагт харавсан «Пуккыксон-2» пуужин нь хоёрдугаар сарын 12-нд туршсан пуужинтай адилхан юм гэж Өмнөд Солонгосын тал мэдээлсэн байна. Уг пуужинг шумбагч хөлөг онгоцноос харваж болохыг мэдээлж байсан юм.

Энэ ньон гарсаар БНАСАУ-ын хийсэн найм дахь туршилт болж байна.Өмнөхпуужинг дөрөвдүгээр сарын 29-нд харавсан бөгөөд гэхдээ АНУ-ын мэдээлснээр, туршилт бүтэлгүй болжээ.

Ням гарагт харавсан пуужин 500 орчим км нисч, Солонгосын хойгийн зүүн эргээс 350 км-т Япон тэнгист унасныг Өмнөд Солонгосын цэргийнхэн мэдэгджээ.

БНАСАУ дахин пуужин туршсаныг Өмнөд Солонгосын эрх баригчид “бодлогогүй өдөөн хатгалга” гэж тодорхойлсон байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ