АНУ-д 11 настай хүү эцгийгээ цагдаад барьж өгчээ

АНУ-д мансууруулах бодисхудалдаалдаг эрийн 11настайхүү цагдаад утасдсанаар эцгийг нь саатуулсан байна. Муж улсын цагдаагийн дарга Лоуренс Жеймс Фицпатрикийн хэлснийг иш татан Ассошиэйтед пресс агентлагингэж мэдээлжээ.
Массачусетс муж улсад 11 настай жаал хүү цагдаад утасдаж, түүний эцэг Ямило Меркадо мансууруулах бодис худалдаж байгааг мэдээлсэн байна.
Аав нь бусдадхориотой бодис худалдаж байгааг харсныхаадараа хүүхууль сахиулах байгууллага руу утасджээ.Эцэг нь чемонданаар хориотой барааавчирч, хадгалж байсан тухай хүү дуудлагаар ирсэн хэв журам сахиулагчид ярьсныг хэвлэлд дурдсан байна.Тийнхүү цагдаа нар нийтдээ 8.5 мянган долларын героин болон бусад мансууруулах бодис илрүүлжээ.
Одоо Ямило Меркадог мансууруулах бодис худалдсан төдийгүй, бас хүүхдийнхээ амь насанд аюул учруулсан хэргээр саатуулах гэж байгааг Ассошиэйтед пресс агентлаг мэдээлсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ