Брэд Питт, Анжелина Жоли нар эргэн нийлэх нь

Дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг холливудын хамгийн сайхан хос бол Брэд Питт, Анжелина Жоли нар. Тэд гайхалтай үлгэр жишээ гэр бүлийн амьдралыг 10 жил цогцлоож чадсан. Өдгөө өөрийн гурав, өргөмөл зургаан хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл болсон.

Харамсалтай нь Брэд хүүхдүүдтэйгээ тааламжгүй харилцсан гэх шалтгаанаар тэдний амьдрал хоёр тийш болж, фэнүүдийнхээ сэтгэлийг гонсойлгосон. Гэвч Брэд гэр бүлээ маш их санаж, харамсаж байгаа тухайгаа "GQ" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Тэрээр "Өнгөрсөн зургаан сарын хугацаанд юу мэдэрч, хэрхэн өнгөрүүлэв?" гэх сэтгүүлчийн асуултад ийн хариулжээ. "Мэдээж, гэр бүлээ нэгдүгээрт. Хүн гэдэг амьтан үхлийн ирмэгт тулж ирэхдээ яаж шагнуулж, юуг өөрийн болгосноо бус, хайрладаг хэн нэгнээ, эсвэл хамгийн их харамсдаг зүйлийнхээ талаар л ярьдаг.


Зөвхөн хэн хамгийн их шархалсан бэ гэдэг тухай л асуудал” гэж. Энэ үг үнэн юм шиг санагдсан. Нэг жилийн хугацааг хэний буруу, хэнийх нь зөв болохыг тогтооход зориулна гэдэг дэндүү хайран. Нөгөө л нэг нэгнээ үзэн ядахад хувь нэмрээ оруулж буй хэрэг. Би үүнээс татгалзсан. Аз болоход, Жоли ч үүнийг зөвшөөрсөн. Хүүхдүүдтэйгээ ойлголцохгүй бол, гэнэт л гэр бүлд ан цав үүсэж эхэлдэг юм" гэжээ. Тэгэхээр дуулиант хосууд маань тун удахгүй эргэн нийлж, үр хүүхэд болон фэнүүдээ баярлуулах бололтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ