Террорист Ливид бэлтгэл хийсэн байж мэднэ

Манчестерт террорын ажиллагаа үйлдсэн гэж сэжиглэгдэж буй 22 настай Салман Абедихэдхэн өдрийн өмнө Ливи улсаас буцаж ирсэн бөгөөд тэнд террористуудын хуаранд бэлтгэл хийсэн байж мэднэ.Абедигийн сургуулийн найзын хэлснийг иш татан “Таймс” сонинд ингэж бичжээ.
Сэжигтэн Ливийн нутагт байдаг террористуудын бэлтгэл сургуулилтын нэг хуаранд бэлтгэл хийсэн эсэхтухай мэдээллийг одоо цагдаагийн байгууллага болон тагнуулын албад шалгаж байна.
Хөршүүдийнх нь хэлснээр, хэдэн сарын өмнө Абедзи шашны хувцас өмсөж, сахлаа ургуулж, гадаамөргөл хийдэг болжээ.
АНУ-ын дуучин Ариана Грандегийн концертын үеэр тавдугаар сарын 22-ны орой Манчестерт террорын ажиллагаа үйлдсэн юм. Амиа золиослогч этгээд дэлбэлэлт үйлдсэнийг хэвлэлд дурдаж байна. Сүүлчийн мэдээгээр, үүний улмаас 22 хүн амь үрэгдэж, 120 гаруй хүн шархаджээ. Өсвөр насны хэд хэдэн хүүхэд сураггүй байна.“Исламын улс” бүлэглэлуг террорын ажиллагааг үйлдсэнээ хүлээжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ