Сталины ач хүү нас баржээ

Александр Бурдонский
Оросын армийн эрдмийн төв театрын найруулагч, Иосиф Сталины ач хүү Александр Бурдонский 75 настайдаа нас баржээ.Театрын төлөөлөгчид лхагва гарагт Интерфакс агентлагт ингэж мэдээлсэн байна.
Бурдонский удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байсныг тэд дурджээ.
Бурдонскийн найруулсан жүжгүүдэд тоглож байсан жүжигчин Анастасия Бусыгина түүнийг “театрын жинхэнэ рыцарь” гэж тодорхойлсон байна. “Найруулагч жүжигчдийнхээ төлөө ямагт сэтгэл зовж явдаг байсан юм.Тэр театраар амьдарч байсан” гэж Бусыгина телевизийн “360” сувгийн нэвтрүүлгээр хэлжээ.
Александр Бурдонский ЗСБНХУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Иосиф Сталины хүү нисэх хүчний дэслэгч генерал Василий Сталины гэр бүлд төржээ.Тэр Калинины Суворовын сургууль, 1971 онд Оросын театрын урлагийн дээд сургуулийн найруулагчийн факультетыг төгсгөсөн байна. Үүний дараа тэр Оросын армийн театрт ажиллажээ. Тэрээр олон жүжиг найруулан тавьсан байна. Бурдонский 1996 онд Оросын ардын жүжигчин цол хүртжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ