Туркийн хүчний байгууллагын хэрэглэдэг хий дуусчээ

Туркийн цагдаагийн байгууллага Анкара, Стамбул хотод олон мянган хүн оролцсон жагсаал, цуглааныг хөөн тараах бүх хэрэгсэл, түүний доторнулимс асгаруулагч хийг барагхэрэглэждуусгажээ.

Хэв журам сахиулагчид тэсрэгч шоо болон нулимс асгаруулагч хий бүхий гранат худалдан авах нэмэлт санхүүжилт хийхийг Сангийн яамнаас хүссэн байна.

Эндхийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, засгийн газрын эсрэг тэмцэл хөдөлгөөнийг дарахад перцийн хийтэй бортого л гэхэд 13 мянгаас цөөнгүйг, нийтдээ янз бүрийн хий бүхий хэрэгсэл 130 мянгаас илүүг хэрэглэжээ.

Тийнхүү одоо цагдаагийн байгууллага нөөцөө сэлбэхийн тулд нэмэлт хөрөнгө мөнгө гаргаж өгөхийг Туркийн Сангийн яамнаас хүсч байна. Аюулаас хамгаалах ерөнхий газар шаардлагатай тусгай хэрэгслийн нөөцийг сэлбэх тендер зарлах бичиг сачиг бэлтгэж байгаа ажээ.

Үүний зэрэгцээ цугларсан хүмүүсийг тараахдаа цагдаа нарын хэрэглэж буй усанд үл мэдэгдэх химийн бодис нэмж байгаа тухай мэдээ Туркийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд улам их гарах болсон байна.

Цагдаагийн тээврийн тусгай хэрэгслийг тоог ч нэмэдүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.

Эрх баригчид ирээдүйд эмх замбараагүй явдалд оролцогчдод “илүү үр нөлөөтэй няцаалт өгөх үүднээс цагдаагийн байгууллагыг хүчирхэгжүүлнэ” гэж ерөнхий сайд Тайип Эрдоган мягмар гарагт хэлсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ