Унгарын парламентын байшингаас хуучин бөмбөг гарчээ

Унгарын эрх баригчид парламентын ажилтнуудыг нүүлгэж байна. Холгүйхон газар шорооны ажил хийх явцад Дэлхийн хоёрдугаар дайны үеийн дэлбэрээгүй бөмбөг олдсоны дараа Унгарын парламентын ажилтнуудын нэг хэсгийг нүүлгэснийг хэвлэлд мэдээлж байна.

Унгарын зэвсэгт хүчний төлөөлөгчийн хэлснээр, энэ нь Зөвлөлтийн үйлдвэрийн 100 орчим килограмм жинтэй бөмбөг байжээ.

Одоо бөмбөгийг хор хөнөөлгүй болгох ажил хийж байна.

Ер нь Унгарт дайны үеийн бөмбөг, сум хэрэгсэл байнга шахуу олддог ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ