Судалгаагаар америкчууд жилд 165 тэрбум долларын хоол хаядаг

Зарим улс орнуудад хүмүүс өлсгөлөнгөөр үхэж байхад, заримд нь хоол унд хог дээр хэвтдэг.
Шинжээчдийн тооцоолсноор, АНУ-д худалдаалагдаж байгаа хүнсний бүтээгдэхүүний ойролцоогоор 40% нь хогийн саванд ордог ажээ.
Америкчууд жилд нийтдээ 165 тэрбум долларыг салхинд хийсгэж байна гэсэн үг юм.
Майкл Блумберг Нью-Йорк хотын хүнсний хаягдлын ашиглалтыг өөрчлөхийг санал болгож байна. Тухайлбал, хаягдлыг гэрийн нөхцөлд хэрхэн ялгах шаардлагатай зэрэг хэд хэдэн журам нэвтрүүлж, өөрөөр хэлвэл хэрэглээгүй хүнсний бүтээгдэхүүнийг тусгай уутанд хийх ёстой гэж тэр үзэж байна. Ийм хаягдлаар бордоо хийх ажээ.
Нью-Йорк хотын даргын санал энэ том хотын зарим асуудлыг шийдвэрлэх боломж олгоно гэж шинжээчид үзэж байна. Бас хотын экологийг сайжруулах болно.
Үүний дээр хүмүүс хүнсний хаягдлыг тусгай саванд хийж эхлэхийн сацуу, хичнээн их илүүдэл хүнсийг супермаркетаас авдгийг өөрийн нүдээр харж чадна.
“Хэрвээ хүн өөрийн мөнгийг хичнээн үр дүнгүй зарцуулж байгаадаа үнэлгээөгөх боломжийг түүнд өгөх нь хэмнэлтийн маш сайн хичээл болно.
Ийм жишээ нь нийгмийн элдэв рекламаас илүү тустай юм” гэж органик хаягдал боловсруулах аж үйлдвэрийн төлөөлөгчид тэмдэглэжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ