Улсын думын депутатууд зардлынхаа тухай тайлагнах ёстой болов

Улсын думийн депутатууд үнэ нь тэдний гурван жилийн цалингийн нийлбэрээс давж байгаа худалдаж авсан бүх зүйлийн тухай тайлагнах ёстой болж байна.

Парламентын гишүүн бүр орлогын мэдүүлэг өгөхийн зэрэгцээөртөг нь түүний гурван жилийн цалингийн нийлбэрээс давсан бүх барааны тухай чөлөөтэй хэлбэрээр тайлагнах ёстой гэсэн заасан тогтоолыг улсын дум зургаадугаар сарын 18-ны хуралдаанаасаа гаргажээ.

Давын өмнө газар юмуу үл хөдлөх хөрөнгийн бусад объект, тээврийн хэрэгсэл, үнэт цаас, хувьцаа юмуу оролцооны хувь, байгууллагуудын дүрмийн хөрөнгийн хувийг худалдан авсан зэрэг тийм үйлдэл нь заавал өгөх мэдүүлэгт орж байна.

Депутатууд дээр заасан хэлцэл хийсэн хөрөнгийг олж авсан эх сурвалжийн тухай тайлагнах хэрэгтэй болно. Депутат гэргий болон насанд хүрээгүй хүүхдүүддээ энэ мэдээллийг хэлэх үүрэгтэй ажээ.

“Хэрвээ хууль хяналтын байгууллага, ерөнхий прокурорын газар, холбооны улсын хэмжээний олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд, эсвэл Олон нийтийн танхим депутатын мэдүүлээгүй томхон худалдан авалтын тухай мэдээллийг шалгуулахыг комисст хандаж хүсвэл, энэ баримт олон нийтэдтодорхой болно” гэж Депутатуудын орлогын тухай мэдээлэл лавтай эсэхийг хянах улсын думийн комиссын тэргүүн Николай Ковалев тайлбарлажээ.
Түүнчилэн, тогтоолын дагуупарламентын гишүүд гадаад дахь бүх актив буюу данс, хадгаламж, хувьцаа болон гадаадын байгууллагуудын облигацын тухай дээрх комисст долоодугаар сарын 1-нээс наана тайлагнах ёстой болж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ