Москвад хүчтэй салхины улмаас 11 хүн амь үрэгджээ

Оросын нийслэлд байгалийн гамшиг болох үер 11 хүн амь насаа алдаж, олон хүнсүрхий бэртэжгэмтсэнийг хотын дарга Сергей Собянин мэдээлжээ.

Телевизийн “Россия 24” сувгийн уламжилснаар, хохирогдогсдод бүхий л шаардлагатай эмнэлгийн тусламж үзүүлж байгааг хотын дарга бас дурдсан байна. Амь үрэгдсэн хүн бүрийн ар гэр нэг сая рублийн тэтгэмжавах ажээ.

Тээврийн хэвийн үйл ажиллагааг хангах яаралтай арга хэмжээ авч, хөдөлгөөн сэргэж байна.

Салхи өдрийн цагаар хөдлөсөн учир хохирогчдын тоо ийм олон байгаа ажээ.

Тавдугаар сарын 29-нд Москвад баруунаас зүүн чиглэл рүү заримдаа секундэд 28 метр хүртэл хурдтай хүчтэй салхи хөдлөж, аадар бороо орсон байна. Тийнхүү,нийслэлийн эрүүл мэндийн газрын мэдээгээр, 11 хүн амь үрэгдэж, 100 гаруй хүнийг хотын арван эмнэлэгт хэвтүүлжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ