Филиппиний цэргийнхэн террористуудад эзлэгдсэн хотыг бараг бүрэн чөлөөлжээ

Филиппиний цэргийнхэн болонтавдугаар сарын 23-нд Марави хотод (Минданао арал) халдсан “Исламын улс” бүлэглэлтэй холбоо сүлбээтэй террористуудын хооронд мөргөлдөөн болсноор 103-аас цөөнгүй хүн амь үрэгдсэн байна. Телевизийн CNN сувгаар даваа гарагт ингэж мэдээлжээ.
Мөн BBC News агентлаг засгийн газрын хүчний төлөөлөгчдийн хэлдснийг иш татахдаа, цэргийнхэн Марави хотыг хяналтдаа бараг бүрэн буцаан авсаныг мэдээлж байна. Гэсэн ч тулалдаан үргэлжилж, хотын олон оршин суугч, түүний дотор тавдугаар сарын 24-нд олзлогдсон нэг санваартан болон хэд хэдэн мөргөлчин барьцаанд байгаа тухай мэдээ байна.
Генерал Реституто Падальягийнхэлснээр, хотод 40-өөс 50 хүртэл тооны зэвсэглэсэн террорист одоо болтол хотод байгаа ажээ. Гэвч энэ тоо нэмэгдэж болохыг тэр хүлээн зөвшөөрсөн байна.
Тавдугаар сарын 22-нд Минданао аралд босогчид болон засгийн газрын цэргийн хооронд тулалдаан эхлэжээ. Тэгэхэд Москвад айлчлахаар явсан Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте бүс нутагт дайны цагийн байдал тогтоосон байна. Энэ хэрэг явдлаас болоод тэр Оросын төрийн тэргүүн Владимир Путинтэй хийж байсан уулзалтаа яаралтай хойшлуулжээ.Террористууд тавдугаар сарын 23-нд Марави хот руу давшилт хийж эхлэсэн байна.
Филиппиний өмнө зүгийн зарим аралд террорын хэд хэдэн бүлэг байдаг юм. Эдгээрийннэг болох “Абу Сайяф” бүлэглэлтеррорын “Аль-Каида” байгууллагын толгойлогч Усама бен Ладенаас авсан мөнгөөр 1990-ээд оны эхээр байгуулагджээ.“Абу Сайяф” бүлэглэл нь хүмүүсийг хулгайлж, мөнгө нэхэж, балмадаргаар цаазладагаараа зард гарсан юм. Энэ нь бүс нутгийн хамгийн аюултай бүлэгттооцогддог бөгөөд “Исламын улс” бүлэглэлд үнэнч гэдгээ 2014 онд тангараглажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ