Фүкүшима орчмын гүний уснаас хорт бодис илэрчээ

Фүкүшима Дайчигийн атомын цахилгаан станцын газрын гүний уснаас дээж авч шинжлэхэд их хэмжээний цацраг идэвхит хорт бодис илэрсэн тухай ВВС мэлээлж байна. Шинжээчдийн дүгнэлтээр Фүкүшимагийн гүнийн усанд стронци-90 /90Sr/ цацраг идэвхит изотопын хэмжээ хэвийнээс 30 дахин, тритий /3H/ зөвшөөрөгдсөн хэмжээнээс найм дахин их илэрсэн байна.
2011 онд болсон газар хөдлөлт, цунамийн үеэр цөмийн тогоонууддэлбэрч, их хэмжээний цацраг идэвхит хорт бодис алдагдсан. Зарим эх сурвалжууд цацраг идэвхит бодисоор бохирдсон ус нөөцлүүр сав, эсвэл хоолойноос ус алдагдаж байж магадгүй талаар мэдээлжээ. Стронци-90 /90Sr/ цацраг идэвхит бодисын хагас задрал нь 29 жил үргэлжилдэг ба хоол хүнс, ундны усаар дамжин хүний биед орон, ясанд хуримтлагдан хорт хавдар үүсгэдэг гэнэ.

Фүкүшимагийн атомын цахилгаан станцад энэ 2013 он гарсаар гурван ч удаа эрчим хүчний доголдол болсон ба өнгөрсөн дөрөвдүгээр сард газар доорх бохирдсон ус хадгалах нөөцлүүрээс цацраг идэвхит ус алдагдсан хэрэгдахин гарсан юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ