Онгон охидыг хүчиндсэн түшмэл цаазын ялаар шийтгүүлэв

БНХАУ-ын Хэньань мужийн Юнчень хотын ХКН-ын хорооны орлогч дарга Ли Синьгуныг насанд хүрээгүй 11 охиныг хүчирхийлсэн нь тогтоогдож цаазалуулах ялаар шийтгүүлжээ. Экс түшмэл гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн тул ялын дээд хэмжээ авсан аж. Ли Синьгунтайхолбогдох энэ хэрэг 2011 оны сүүлээс эхэлсэн бөгөөд тэр цагаас хойш түүнийг саатуулагдсан юм байна.

Түүний үйлдсэн эрүүгийн гэмт хэрэг Хятадын интернэт хэрэглэгчдийн дунд ширүүхэн мэтгэлцээнийг үүсгээд байна. Зарим нэг нь үүнийг улс даяар түгсэн мухар сүсэгтэй холбон тайлбарлажээ. Тодруулбал онгон охинтой секс хийвэл албан тушаал дэвшдэг гэдэг яриатай холбон тайлбарлаж байна.

Энэ аман яриатай холбоотойгоор сүүлийн үед Хятадад төрийн түшээд бага насны хүүхэд хүчиндэх явдал нэмэгдсээр байгаа аж. Хятадын хуулиар таван удаа хүчингийн хэрэг үйлдсэн тохиолдолд цаазаар авдаг ёстой юм байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ