Барак Обама Германд айлчилж байна

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн өдрүүдэд Ирландын Белфаст хотод болсон Их найман орны төр засгийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтанд оролцсон. Энэ уулзалтындараагаарбуюу өнөөдөр ХБНГУ-ыг зорилоо. Тус улсад АНУ-ын ерөнхийлөгч 24 цагийн хугацаатай айлчлах юм. Обамагийн онгоц орон нутгийн цагаар мягмар гаригийн үдээс хойш Берлинд газардсан байна.
Обама өнөөдөр Берлиний алдарт Брэнденбургийн хаалганы өмнө илтгэл тавих юм. Мөн ХБНГУ-ын канцлер Ангела Меркельтэй болон засгийн газрын бусад төлөөлөгчидтэй уулзахаар зэхэж байна. Барак обамагийн айлчлалын өмнө хотын цагдаа нар аюулгүй байдлыг хангах бэлтгэлээ базааж, 3000 гаруй цагдаа хамгаалалтанд гарчээ. Обама таван жилийн өмнө буюу 2008 онд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж байхдаа Германд айлчилж байсан.
АНУ-ын ерөнхийлөгч нэр дэвшиж байхдаа Обама нийт Америкчууд болон Германчуудыг хамтарч ажиллахыг уриалж байсан бол энэ удаад чухам ямар сэдвийг голчлон илтгэл тавих нь сонирхол татаж байна.
Х.Төгөд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ