АНУ болон Талибанчуудын хэлэлцээ явагдаж байна

АНУ-ын эсрэг үйл ажиллагаагаа чиглүүлдэг Талибаны зэвсэгт бүлэглэл болон Вашингтоны төлөөлөгчид хэлэлцээрийн ширээний ард суухаар болсон. Афганистан болон Пакистаны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Талибаны зэвсэгт бүлэглэлийн гол бай бол АНУ гэж хэлж болно. Хоёр талын төлөөлөгчид өнөөдөр хэлэлцээрийг Катарын нийслэл Доха хотод эхлүүлнэ. Уулзалтанд АНУ, Талибаны төлөөлөгчдөөс гадна Афганистаны Засгийн газрын төлөөлөгчид оролцож байгаа.

Энэ бүлэглэл 10 гаруй жилийн өмнөөс АНУ-ын эсрэг үйл ажиллагаагаа эрчимжүүлж, маш олон удаа томоохон хэмжээний дайралт, зэвсэгт халдлагыг зохион байгуулж ирсэн. Тэгвэл Вашингтоны төлөөлөгчид Талибаны зэвсэгт бүлэглэлтэй хэлэлцээр хийхээр болсон байна.

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн хэлснээр талуудыг эвлэрэхэд анхны бөгөөд маш чухал алхам болж өгөх юм. Нэн түрүүнд АНУ-ын баривчилсан Талибаны зэвсэгт бүлгийн дайчдыг суллах асуудал хөндөгднө хэмээн албаны эх сурвалж мэдээллээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ