Путин: АНУ Оростой дайтна гэж байхгүй

АНУ, Оросын хооронд зэвсэгт мөргөлдөөн болвол, амьд үлдэх хүн байхгүйгэж Оросын ерөнхийлөгч Владимир Путин үзэж байна. Тэр найруулагч Оливер Стоунтай ярилцахдаа ийм бодолтой байдгааилэрхийлжээ.Ярилцлагын нэг хэсгийг YouTube-ийн видеосервисийн Showtime сувгаар үзүүлсэнбайна.

“Халуун” дайн гарвал АНУ ноёлох болов уу?”гэж Стоун Оросын ерөнхийлөгчөөс асуужээ. “Хэн ч амьд үлдэнэхэмээн би бодохгүй байна” гэж Путин хариулсан байна.

Ярилцлага хийхээр бэлтгэх явцад тэд найруулагч Стэнли Кубрикийн ЗСБНХУ, АНУ-ын хооронд мөргөлдөөн гарвал “цөмийн сүйрэл” болно хэмээн өгүүлсэн “Доктор Стрейнжлав буюу би айхаа больж, тэсрэх бөмбөгөнд дуртай болсон” гэдэг урансайхны кино үзсэнийг Veriety.com сайтад дурджээ.

Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон ньорос-америкийн харилцаа дээрдэнэ гэсэн найдлага төрүүлж байгаа эсэхийгОливер Стоун бас сонирхосон байна.

Орос-америкийн харилцаа өөрчлөгдөнө гэсэн найдлагаа би алдчихаагүй байгаа гэж Путин бас хэлжээ.

Тэд НАТО-гийн эвслийн тухай ч ярилцсан байна.Энэ эвсэл оршин тогтнож байгаагаа зөвтгөх гэхдээ байнга л гаднын дайсан эрж байдаг гэж Путин дурдсан байна. “Дорнын эвсэл гэж байхаа больсон, Зөвлөлт Холбоот Улс ч байхгүй болсон. Тэгвэл НАТО яагаад байгаад байгаа юм?Өөрийн оршин тогтнож байгааг зөвтгөхийн тулд НАТО-дгаднын дайсан хэрэгтэй байгаа юм. Дайсан гэхюмуухэн нэгнийг дайсан хэмээн нэрлэх ямар нэг өдөөн хатгалга байнга эрж хайж байгаа хэрэг” гэж оросын ерөнхийлөгчонцлон тэмдэглэсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ