Парис хотноо 50 дахь удаагийн нисэх онгоцны үзэсгэлэн нээгдлээ

Парисын 50 дахь удаагийн олон улсын нисэх онгоцны үзэсгэлэн тус хотын Ле Буржегийн нисэх буудалд зохиогдож байна.Агаарын шоуны нээлтийн өдөр Airbus380, Францын Dassault rafale сөнөөгч онгоц, Оросын Су 35 сөнөөгч онгоцуудыг танилцуулжээ.
АНУ-д төвтэй Бойнг корпорацийн хувьд нийт 3.3 тэрбум ам.доллараар үнэлэгдэх 737 МАХ онгоцны 4, Dreamliner 787 онгоцныхоо 10 захиалгыг авчээ. Харин Францид төвтэй Airbus-ын хувьд нийт 13 тэрбум ам.доллараар үнэлэгдэх захиалгыг саяхан шинээр авсан байна.
Францын агаарын болон сансрын үйлдвэрийн холбооноос санхүүжүүлдэг Парисын агаарын шоу нь 1909 оноос хойш хоёр жил тутамд нэг удаа уламжлал болон зохиогдсоор ирсэн юм.
Энэ жилийн шоунд дэлхийн 40 гаруй орны 2.213 компани, үйлдвэрлэгчид оролцож 130 гаруй нисэх онгоц, агаарын хөлгийг олон нийтэд сонирхуулах юм байна. Шоу долоо хоног үргэлжилнэ. Нисэх онгоц болон сансрын хөлөг үйлдвэрлэгчдийн оролцож байгаа энэ агаарын шоуг 350 мянга гаруй хүн үзэж сонирхно хэмээн таамаглаад буй.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ