Консервативчууд парламентын сонгуульд ялж байгааг экзит-пол харуулав

Консерватив нам Их Британийн сонгуульд тэргүүлж байна. Экзит-полын (санал өгөөд гарч ирж байгаа сонгогчдын дунд явуулдаг санал асуулга) баримтыг иш татан “Дейли Мэйл” сонинд ингэж бичжээ.

Санал асуулгаас үзвэл, консервативчууд 650 судлаас 314, Лейборист нам 266 суудал авч,Шотландын үндэсний нам 34 мандаттайгаар гуравт орж байна.Либерал-ардчилсан нам 14 суудал авах төлөвтэй байгаа ажээ. Харин Тусгаар тогтнолын нам парламентад орж чадахгүй болж байна.

Консерватив нам парламентад үнэмлэхүй олонхи байхаа болих ноцтой эрсдэл байгааг социологчид дурдаж байна. Сүүдрийн засгийн газрын гадаад хэргийн сайд Эмили Торнэберри телевизийн Sky News сувгийн нэвтрүүлэгт оролцохдоо,экзит-полын тоо баримт нотлогдсон тохиолдолд ерөнхий сайд Тереза Мэй огцрох ёстой хэмээн Лейборист нам үзэж байна гэж мэдэгджээ.

Бүх нийтийн санал хураалтын эхний албан ёсны дүн зургаадугаар сарын 9-нд орон нутгийн цагаар үдээс өмнө гарна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ