“ИУ” бүлэглэлийн толгойлогчийг устгасан байж магадгүй

Сирийн улсын телевиз нэрээ хэлэхийг хүсээгүй учрыг мэдэх хүмүүсийн мэдэгдсэнийг иш татахдаа, зургаадугаар сарын 10-ны бямба гарагт Ракка хотод агаараас цохилт өгөх үеэр террорын “Исламын улс” (ИУ) бүлэглэлийн толгойлогч Абу Бакр аль-Багдади алагдсан байна гэж мэдээлжээ. Энэ мэдээг дэлхийн хэд хэдэн олон нийтийн мэдээллийг хэрэгсэл, түүний дотор британийн хэвлэл (“Daily Mail” болон “Daily Mirror” сонин), түүнчилэн Ойрхи Дорнодын “Al-Masdar”агентлаг иш татсан байна.
Ингэхдээ ИУ бүлэглэлийн “албан ёсны дуу хоолой” хэмээн үздэг мэдээллийн “Amag” агентлаг аль-Багдади алагдсан тухай мэдээг тайлбарлаагүйг дурдаж байна.
“Дейли мэйл” сонины иш татсан сирийн идэвхитнүүдийн мэдээгээр, Олон улсын эвслийн нисэх хүчин зургаадугаар сарын 10-нд Ракка хотод хэд хэдэн удаа цохимлт өгч, үүний улмаас наад зах нь долоон энгийн оршин суугч амь үрэгджээ. Гэвч энэ үеэр аль-Багдади алагдсан тухай мэдээ байхгүй байна.
Аль-Багдадийг устгасан тухай мэдээ дэлхийн хэвлэлд байнга шахуу гардаг юм.
Абу Бакр аль-Багдади, түүнчилэн Абу Дуа болон “халиф Ибрагим”гэдгээрээ илүү нэрд гарсан Ибрагим Авад Ибрагим аль-Бадри 1971 онд Иракт төрсөн бололтой юм.Түүний хүүхэд болон залуу насны тухай лавтай мэдээ байдаггүй. Иракийн их сургуульд (Багдад)исламын шашныболовсрол олж авчээ. Ийнхүү сурч байхдаа хэт даврагч үзэлт “Ах дүү мусульманчууд” гэдэг байгууллагатай холбоо сүлбээтэйболсон байна.
2004 оноос түүний нэр америкийн тагнуулын албаны мэдээнд үзэгдэх болжээ. Түүнийг Ирак дахь “Аль-Каида” бүлэглэлийн идэвхитнүүдийн нэг гэж дурддаг байж.2004 онд америкчууд түүнийг саатуулж, Абу-Грейбийн шоронд хорьж байсан ч, “шалихгүй этгээд” хэмээн үзэнсуллажээ. Шашны чиглэлээр докторын зэрэг хамгаалж, Ирак дахь исламын дайчдын террорист бүлгүүдийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцож байсан байна.
Террорын ИУ бүлэглэлийг үндэслэгч Абу Омар аль-Багдадийг амь үрэгдсэний дараа тэр 2010 оны тавдугаар сараас тус байгууллагыг тэргүүлэх болжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ