Кэйт хүүхдэдээ эмэгтэй бол Александра, эрэгтэй бол Жорж нэр өгнө

Их Британий гүнж Кэйт Миддлетон ирэх сарын дундуур амаржих гэнэ. Тэрбээр уламжлал ёсоор 31 жилийн өмнө Диана гүнж нярайлж байсан Сант Мэригийн эмнэлэгт амаржихаар төлөвлөсөн байна. Сонирхолтой нь хүүхэд нь эмэгтэй байвал Александра, эрэгтэй байвал Жорж гэдэг нэр өгөхөөр болсон тухай Английн нэгэн сайтад бичжээ. Мөн Диана, Элизабет, Викториа зэрэг түүхэн нэрүүд ч боломжтой хувилбар гэжээ. Кэйт Миддлтон болон хунтайж Уильям нар одоогоор хүүхдийнхээ хүйсийг мэдээгүй бөгөөд төрөхөөр нь харна хэмээн тэсэн ядан хүлээж байгаа аж.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ