Йемен улсад булчин задрах тахлаар 900 гаруй хүн нас баржээ

Арабын Йемен улсадбулчин задрах тахал дэгдсэнээр 920 гаруй хүн нас бараад байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ингэж мэдээлжээ.Нийтдэээнэ өвчнөөр өвчилсөн 124 002 тохиодол бүртгэгдсэн байна.
Йеменийн тухай олон улсын бага хурал дөрөвдүгээр сард Женев хотод болсныг хэвлэлд мэдээлж байна. Бага хурлын төгсгөлд энэ орны оршин суугчдад туслахад зориулан 1,1 тэрбум ам. доллар гаргахаар шийдвэрлэжээ.Энд засгийн газрын хүчин болон үймээн дэгдээгч шиит шашны хуситуудын хооронд бараг гурван жил зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж байгаа юм. НҮБ-ын мэдээгээр, энэ орны бараг 19 сая хүнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шаардлагатай байгаа ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ