Грект газар хөдлөж, хүний амь нас эрсдэж, эвдрэл учирчээ

Эгейн тэнгист газар хөдлөх үеэр Грекийн Лесбос арлын нэг оршин суугч эмэгтэй амь үрэгдэж, бас 10 хүнбэртэж гэмтжээ. Даваа гарагийн өдөр 6,3 баллын хүчтэй газар хөдлөсөн байна.
Европын чичирхийлэл судлах төвийн мэдээлснээр, газар хөдлөлтийн голомт 9 километрийн гүнд байжээ.Аралд орон сууцны олон арванбайшин барилга, замэвдэрсэн байна. Аврах албанаас ямар ч сэргэмжлүүлэг аваагүй гэдгээоршин суугчид ярьжээ.
Одоо аврагчид нурангийг цэвэрлэж, дор нь хүмүүс байгаа эсэхийг эрж хайж байна.Туркийн баруун эргийн Стамбул, Измир болон бусад хотын оршин суугчид чичирхийлэл мэдэрснийг хэвлэлд дурджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ