“Форбс” сэтгүүл хамгийн баян алдартнуудын жагсаалтыг танилцуулав

Америкийн рэпер Diddy (Шон Жон Комбс) энэ жилийн дэлхийн хамгийн өндөр орлоготой алдартнуудын жагсаалтыг тэргүүлжээ.“Форбс” сэтгүүлд бичсэнээр, тэр 130 сая долларын орлого олсон байна.

Pэп-дуучин өөрийн загварын хувцас худалдан 70 сая доллар олжээ. Diddy үлдсэн мөнгийг архи рекламдаж, концерт тоглон олсон байна.

Поп-дуучин Beyonce жилийн 105 сая долларын орлоготойгоор жагсаалтын хоёрт бичигджээ.Дуучин шинэ цомгийн борлуулалт, аялан тоглолтоормөнгөнийхээ ихээхэн хэсгийг олсон байна.

Топ-5 баячуудынжагсаалтад британийн зохиолч Ж.К.Роулинг (95 сая доллар), рэпер Дрейк (94 сая долллар) болон хөлбөмбөгийн од Криштиану Роналду (93 сая доллар) нар бичигджээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ