Хамгийн өвөрмөц сонин бэлгүүд

Хэн нэгэнд өгөх бэлэг сонгох гэдэгүнэхээрийн таашаал авчирдаг, харин хэнд өгөх гэдэг нь л жинхэнэ асуудал юм.
Эрчүүдэд зориулсан ер бусын бэлэг, хүүхнүүдэд зориулсан өвөрмөц бэлэг өч төчнөөн байдаг.Харин тухайн хүний эрхэмлэдэгзүйл, хүсэл сонирхолыг мэддэг бол,ашигтай бөгөөд даруухан бэлгийг сонгоход түвэггүйбайж болно. Гэвч жинхэнэгайхшрал төрүүлж чадах өвөрмөц бэлэг сонгох нь үнэхээр хэцүү.
Гэвчбэлэг авч буй хүнийг алмайруулах төдийгүй, түүхэнд орж, дэлхий нийтэдгайхшрал төрүүлжчадсан тийм бэлгүүд ч байдаг.

Хилэнцийн арал
500 гаруй акрталбайтай асар том арлыг грекийн тэрбумтан өөрийн хайртай эмэгтэйд бэлэглэжээ. Мөнхийн мөрөөдөгчАристотель Онанисбүр хүүхэд байхаасаа ийм диваажингийн тухай мөрөөддөг байж.
Өндрөөс харахад хилэнцэт хорхойндүрсийгсанагдуулдаг энэ ер бусын арал тэрбумтны сүйт эмэгтэй -АНУ-ын ерөнхийлөгч Жон Кеннедийн бэлбэсэн гэргий Жаклин Кеннедид очсон бэлэг юм. Сүүлд нь тэд чухамхүү энэ аралд хуримлажээ. Харин нэртэй баяныг нас барахад нь түүнийг Хилэнцэт арлын саглагар моддын сүүдэрт нутаглуулсан байна.
Гэвч аралөв залгамжлагчид үлдээгүй юм.Тэрбумтны ач охин Афина өвөөгийнхөө гайхалтай бэлгийг дуудлага худалдаанд тавьж, 1.5 сая ам. доллараар заржээ.

Бэлгэнд очсон харш
Үл хөдлөх хөрөнгө байнга л бэлгийн объект болдог байна.Гэвч Карл Борромео өөрийн бэлгээр хайртай гэргийгээ гайхшируулжээ. Тэриталийн жижигхэн аралд байдаг өвөрмөцхосгүй ордыг гэргийдээ бэлэглэсэн байна.Ордон ерөөс тансаг чимэглэлтэй бөгөөд түүнчилэн ховор ургамлын цуглуулгаараа гайхалтай гэнэ.

Хамгийн үнэтэй шилтгээн
Британийн жүжигчин Кэтрин-Зета Жонсэртний бөгөөд үнэхээр үзэсгэлэнтэй шилтгээнийг бэлгэнд авчээ. Их Британид байдаг ийм ер бусын бэлгийг түүнд голливудын нэртэй жүжигчин, халамжтай нөхөр Майкл Дугласнь бэлэглэсэн байна. Нэртэй сурвалжит гэр бүлийнхний энэ маш гоёмсог шилтгээнийг шинжээчид таван сая гаруй доллараар үнэлжээ.

Домог болсон бэлэг
Энэ гайхалтай бэлэгхоёр мянга гаруй жилийн түүхтэй гэнэ.Марк Антонио алдартай үзэсгэлэнт бүсгүй Клеопатрагийн зүрх сэтгэлийг эзэмдэхийг хүсэхдээ, эрхэмсэг, сүр хүчит хатан хааныг хамгийн санаандгүй бэлгээр гайхшируулах гэж боджээ. Түүхэнд орсон энэ бэлгийг дурласан залуу дарстайбокалд хийж,өргөн барьсан байна.Үнэндээдэлхийд хамгийн томд ордог сувдыгдотор нь нуусанбайжээ.Хэрвээ бэлэг таалагдахгүй бол, түүнийг дарсных нь хамт тэнгист цацчихаарай гэжхатан хаандАнтонио хэлсэн байна.

Эрх чөлөөний хөшөө
Эрх чөлөөний хөшөөг америкчууд өөрсдөө бүтээгээгүй бөгөөд харин францчуудаас бэлгэнд авчээ.Энэ нь Америкийн тусгаар тогтнолын 100 жилийн ойд барьсан өвөрмөц бэлэг байсан юм.Сүүлд нь АНУ-ын бэлгэдэл болсонхөшөөг инженер Беотольди бүтээж, түүндээ өөрийн эхийн царайнытөрх болон хайртай бүсгүйнхээ бие галбирыг шингээсэн гэдэг.Бамбар барьсан хөшөөг зэсээр бүтээжээ.

Харин эцэг Жорж Буш89 насныхаа өдөрсодон өнгийн судалтай оймс бэлгэнд авч, энэ нь баяр ёслолд оролцсон хүмүүсийг үнэхээр гайхшируулсан байна.

Алдарт “Rolling Stones” хамтлагийн гоцлол дуучин Мик Жагералтаар хийсэн шүдний сойз бэлгэнд авчээ.Хорь орчим каратын алт орсон энэ бэлэг4 мянган ам. долларын үнэтэй гэнэ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ