Г.Дэнзэнгийн ялыг хэвээр үлдээжээ

ЗГХЭГ-ын дарга, "Эрдэнэс Тавантолгой" компанийн ТУЗ-ийн дарга асан Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг Давж заалдах шатны шүүхэд хэлэлцжээ. Шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэднийг албан тушаалаа урвуулан ашиглаж Эрдэнэс Тавантолгой компаниас 17 тэрбум төгрөгийг хувьдаа завшсан хэрэгт буруутган Г.Дэнзэнд 3.6 жил, "Эрдэнэс Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурьт хоёр жилийн ял оноосон. Түүнчлэн бусад холбогдогчдод тэнсэн харгалзах ял оноосон, нийтэд нь 5.5 тэрбум төгрөгийн торгуулийг оноосон юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ