Нийслэлд хийж буй авто замын урсгал засвар 90 хувьтай байна


Өнөөдрийн байдлаар Их сургуулийн гудамж, Үндсэн хуулийн гудамжны засварын ажлыг иргэдэд саад болохгүйн үүднээс 22-06 цагийн хооронд хийж гүйцэтгэж байгаа юм.
Энэ жил Энхтайваны өргөн чөлөөнд дугуйн мөрний ховилын засварыг хийжээ. Авто замын нэгдүгээр эгнээгээр хүнддаацын тээврийн хэрэгсэл зорчсоны улмаас дугуйн мөрний ховил үүссэн бөгөөд4 метр өргөнтэй, 4-5 см суулттай ховилыг тэгшлэн засах ажлыг гүйцэтгэж, замын ховилыг зорж, асфальт хучилт хийсэн байна.
Урсгал засвар нь дууссан Энхтайваны өргөн чөлөө болон Чингисийн өргөн чөлөөнд Замын тэмдэглэгээний ажил хийж байна гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.
Энэ онд нийслэлийн гол болон туслах 25 гудамжны 200 мянганурт метр замд хучилтын хөндлөн болон дагуу хагарлынзасварын ажил хийхээр төлөвлөсөн бөгөөд энэ сарын 2-нд бүрэн дуусгасан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ