МУИС-ийн элсэлт энэ сарын 20-нд эхэлнэ


Монгол Улсын Их Сургууль 2017-2018 оны хичээлийн жилийн бакалаврын өдрийн хөтөлбөрийн элсэлт орон даяар 2017 оны зургадугаар сарын 20-оос долоодугаар сарын 03-ны 12.00 цаг хүртэл онлайн хэлбэрээрhttp://burtgel.num.edu.mn/ явагдаж байгаа тул элсэгч та амжиж бүртгүүлээрэй.
МУИС нь 2017-2018 оны хичээлийн жилд:
•Шинжлэх ухааны сургууль
•Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль
•Бизнесийн сургууль
•Хууль зүйн сургууль
•Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургууль
•Завхан сургууль
•Орхон сургууль гэсэн долоон бүрэлдэхүүн сургуульдаа элсэлт авч байна.
Тодорхой нэг хөтөлбөр /мэргэжил/-д бус сонирхож буй хөтөлбөр /мэргэжил/ нь харьяалагдах бүрэлдэхүүн сургууль /салбарт/ элсэх давуу талтай бол элсэгч МУИС-ийн ерөнхий суурь хичээлээс чөлөөтэй сонгон суралцаж сургалтын чанар амжилтаар хүссэн мэргэжлээ журмын дагуу сонгох боломжтой.
Мөн Суурь шалгалт нь 750-аас дээш оноотой ШУС-БУС, ХШУИС-ийн эхний 50 элсэгч /сургууль тус бүрт 25/ болон улсын олимпиадад эхний байр эзэлсэн элсэгчийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 50 хувь хөнгөлж өгөх бөгөөд үндэсний болон МУИС-ийн олон улсын байгууллага, гадаад дотоод, засгийн газрын оюутан солилцооны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, сургалтын таанай орчин нөхцөл боломжтой аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ