Н.Номтойбаяр: 2018 оны эхнээс тэтгэвэр нэмэх асуудлыг судлаж байна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр өнөөдөр сэтгүүлчдэд ахмад настны тэтгэврийн нэмэгдлийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд тэрээр "Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу засгийн газрын хуралдааны өмнө мэдээлэл хийж байна. Шинэ засгийн газрыг ажлаа хүлээн авсныг бодоход эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч байна. Энэ хэрээр цалин, тэтгэврийн нэмэгдлийн асуудал яригддаг. Тиймээс 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс тэтгэврийн доод түвшинг нэмэх асуудлаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Цалин нэмэх асуудлыг ч цаашид анхаарахаар ажиллаж байгаа юм. Ямар ч байсан эиний ээлжинд 150 тэрбум төгрөг төсөвт нэмж суулшах замаар нэмэхээр төлөвлөсөн байгаа. Цалин нэмэхээс өмнө төрийн албан хаагчлын тоог хэдэд барих асуудлыг эхлээд судлах шаардлагатай байгаа юм. Улсын төсвийн дөрөвний нэг хувийг цалингийн зардал эзэлж байгаа. Тиймээс төрийн зарим чиг үүргийг ТББ-уудаар гүйцэтгүүлэх, тэдгээрийн хариуцлагын тогтолцоог сайн болгох зэрэг шаардлага үүсч байгаа. Ингэж байж, төрийн байгууллагын бүтцийг оновчтой, цогц болгоно"гэж онцоллоо. Салбарын сайдын тодотгож буйгаар ахмад настны тэтгэвэр ирэх оноос нэмэгдэхээр яригдаж байгаа бол 2019 оны нэгдүгээр сараас цалин асуудлыг судлах аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ