Салхин цахилгаан станц ажиллаж эхэллээ

Монгол Улс дахь уул уурхайн бус хамгийн том хөрөнгө оруулалт болох “Салхит” салхин цахилгаан станцын нээлт өчигдөр боллоо. Ойролцоогоор 175 тэрбум төгрөгөөр босч буй уг станц нь 100 мянган өрхийг эрчим хүчээр хангах юм. 50 мВт-ын суурилагдсан хүчин чадалтай станцад нийт 31 салхин турбин ажиллах юм. Салхин эх үүсгүүр тус бүрийн жин 245 тонн аж. Мөн цамхгийн урт 80 метр бол нэг сэнс нь 39.8 метр. “Салхит” салхин цахилгаан станц нь Төв аймгийн Сэргэлэн суманд 12800 га газрыг хамран орших бөгөөд төвийн бүсийн нэгдсэн системд холбогдох гэнэ. Станц барьж буй цэг болох Салхит уул орчимд салхины дундаж хурд 8.2 метр секунд байдаг байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ