Өнөөдөр болох үйл явдал

09:00 цагаас: ОХУ-ын Эрхүү хотын Эрдэм шинжилгээний төвийн дарга, Оросын шинжлэх ухааны академийн академич В.Бычковыг БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар хүлээн авч уулзах ба Хими, химийн технологийн хүрээлэн, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, Физик технологийн хүрээлэнд зочилж эко аялал хийнэ.

09:00 цагаас: МХЕГ дээр Биеийн тамир спортын газар МХЕГ хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.

11:00 цагаас: Монгол Улсын шадар сайдын өрөөнд ОБЕГ, БОАЖЯ, Ус цаг уурын орчны шинжилгээний газраас ойн хээрийн түймрийн талаар хамтарсан мэдээлэл өгнө

11:00 цагаас: "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ, Алтан боломж хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний төв хамтран "Ажлын байрамьдралын баталгаа" нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулна.

14:00 цагаас: Мишээл экспо-д “Жижиг Дунд Үйлдвэрийн Бүтээгдэхүүн Үйлчилгээ, Технологи-2017” олон улсын үзэсгэлэнгийн нээлт болно.

Монгол, Орос, Хятадын Худалдаа эдийн засгийн 13 дугаар нэгдсэн чуулга уулзалт зургадугаар сарын 15-16-нд Улаанбаатар хотноо зохиогдоно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ