Лондоны орон сууцны байшинд гарсан түймэрт 12 хүн амиа алджээ


Лондон хотын орон сууцны олон өрөөтэй байшинд их гал гарснаар наад зах нь 12 хүн амь үрэгджээ. Хотын цагдаагийн байгууллагаасингэж мэдээлснийг телевизийн CNN агентлаг уламжилсан байна.
Хохирогчдын тоо нэмэгдэж болох бөгөөд түймрийн газарт явуулж байгаа ажиллагаа “түвэгтэй байхын зэрэгцээ, удаан үргэлжилнэ”гэж хотын эрх баригчид хэлж байгааг хэвлэлд дурджээ.
Түймэр гарах үед байшинд хичнээн хүн байсан тухай нарийн мэдээлэл одоо хотын эрх баригчдад байхгүй байгаа нь ноцтой юм.Болсон явдлыг нүдээр харсан хүмүүсийн хэлснээр, зарим хүн амь гарахын тулд цонхоор үсэрч байжээ.
Хэргийн газарт 200 гаруй гал сөнөөгч ажилласан байна. Байшин нурах аюул байхгүй гэж тэд мэдэгдсэнийг телевизийн “Скай ньюс” суваг мэдээлжээ.
Түймэрт 120 орчим айл хохирсон байж болохыг гал сөнөөгчид дурдсан байна.Нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийг ойр хавийн олон нийтийн төв, сүмүүдэд түр оруулжээ. Хэргийн газарт ажил үргэлжилж байгаа бөгөөд гал гарсан шалтгааныг олохнь нэлээд хугацаа шаардана гэдгийг хууль сахиулах байгууллагын төлөөлөгчид мэдэгдсэн байна.
Лондон хотын орон сууцны олон өрөөтэй “Grenfell Tower” байшинд лхагва гарагт шилжих шөнө гал гарчээ.Шаталт доод давхруудаас эхлэж, дараа нь дээд давхруудад шилжсэн байна.
27 давхар энэ байшинд саяхан засвар хийснийг мэдээлж байна. Гэвч засварын чанар оршин суугчдад эргэлзээ төрүүлсөн бөгөөдбайшинд гал яагаад тийм хурдан тархсаныг тэд ойлгож чадахгүй байгаа ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ