Наадмын нээлт, хаалтын тасалбарыг долдугаар сарын 6-наас 8-нд худалдана


Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадам болоход сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Наадмын нээлт, хаалтын тасалбарыг долдугаар сарын 6-наас 8-нд СТӨ-ний билетийн кассаар борлуулах юм. Наадмын тасалбарыг онлайнаар худалдахад хүндрэлтэй зүйл байгаа тул кассаар худалдаална гэдгийг албаныхан хэлэв. Тасалбарын үнийн хувьд огцом нэмэхгүй, өмнөх жилүүдтэй ойролцоо байх төлөвтэй. Наадмыг угтаж Төв цэнгэлдэх хүрээлэнд хэд хэдэн засварын ажил хийгдэж байгаа юм. Тухайлбал, гаднах авто замын асфальтыг сольж, 1500 автомашины зогсоол барьж байгаагаас гадна дотор талын гэрэлтүүлгийг сайжруулж байгаа аж. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн доторхи гүйлтийн замыг шинэчлэн, орчин үеийн стандартад нийцсэн резинэн хучилттай болгож, үзэгчдийн суудлыг нэмэх юм байна. Шагайн харвааны асрын засварын ажил 60 хувьтай яваа бол сурын талбайг томсгож, үзэгчдийн суудлыг нэмэх ажил төлөвлөгөөний дагуу явагдаж буйг албаныхан дуулгав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ