Орхон аймагт хачигт хазуулсан дахин нэг иргэн нас барлаа

Орхон аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан нэг иргэн өнгөрсөн долоо хоногт хачигт хазуулсны улмаас нас барсан билээ. Тэгвэл дахин нэг иргэн хачигт хазуулсны улмаас хорвоог орхижээ.
Тодруулбал, Орхон аймгийн харъяат иргэн Т хачигт хазуулсны улмаас нас барсан байна. Талийгаач Т нь хачигт халдварын голомттой газарт хэд хоноод иржээ.Үүнтэй холбогдуулан иргэд хачиг ихтэй газруудад зорчихгүй байх, зайлшгүй тохиолдолд тод өнгийн хувцас өмсөн, биедээ хачиг орсон, эсэхийг байнга шалгаж хэвшихийг нийслэлийн Эрүүл мэндийн үндэсний төвөөс анхаарууллаа.
Хачиг нь VI-VII сарын үед ичээнээсээ гардаг бөгөөд салхиар туугдаж хүний үс, малын биед унаж шигддэг аж. Тиймээс дараах зөвлөгөөнд анхаарлаа хандуулна уу.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ