Мунзуй хочит Г.Нямдоржийг шүүх хурал гурав дахь удаагаа хойшлов


Мунзуй хочит Г.Нямдоржид холбогдох хэргийг шүүх хурал гурав дахь удаагаа хойшиллоо. Түүнийг бусдыг барьцаалж, дээрэмдсэн, бэлгийн дур хүслээ зүй бусаар хангасан гэх хэргийн шүүх хурал өнөөдөр 09.00 цагт Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэхээр товлоод байсан юм.
Шүүх хуралдаан товлосон хугацаандаа хаалттай эхэлсэн боловч шүүгдэгч нарын өмгөөлөгчид нь ирээгүй аж. Тодруулбал, нэг нь өвчтэй, нөгөө нь хоёр өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүх хурлыг ирэх сарын 03-ны өдрийн 08.30 цагт болгон хойшлуулжээ. Улмаар дээрх хоёр өмгөөлөгчид арга хэмжээ авахыг Монголын хуульчдын холбоонд даалгасан байна.
Хэргийг эргэн сануулахад, Г.Нямдорж нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, гуравдугаар хороололд байрладаг "Rich Hill" зочид буудалд бусдыг барьцаалан мөнгө нэхэж, дээрэмдсэн төдийгүй бэлгийн дур хүслээ ёс бусаар хангахыг завдсан гэх үндэслэлээр шүүгдэж буй.
Түүнчлэн прокуророос Г.Нямдорж өнгөрсөн оны аравдугаар сарын 20-нд батлан даалтад гарсныхаа дараа найм хоногийн дараа буюу аравдугаар сарын 28-ны өдөр зүсээ хувирган Сэлэнгэ аймгийн хилээр ОХУ-руу хил давах гэж байгаад Эрүүгийн цагдаагийн алба хаагчдад баривчлагдсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ