Хамтран ажиллах 3 талт гэрээ байгууллаа


Хавдар судлалын үндэсний төв БНЭУ-ын “Jaypee” эмнэлэг болон “Medzul” компанитай хамтран ажиллах 3 талт гэрээ байгууллаа.
Хамтын ажиллагааны хүрээнд Хавдар судлалын үндэсний төв болон “Jaypee” эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын хамтарсан үзлэг 2 дахь жилдээ тус төв дээр хийгдэж байгаа бөгөөд өнөөдрийн арга хэмжээний үеэр элэг шилжүүлэн суулгах багийн болон бусад нарийн мэргэжлийн эмч нар цаашид хэрхэн туршлага, мэдээлэл солилцох, телемедицинийг хэрхэн хөгжүүлэx зэрэг талаар санал солилцлоо.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ