Путин “шууд нэвтрүүлгийн” үеэр юуны тухай ярив

Зургаадугаар сарын 15-ны пүрэв гарагт Владимир Путин арван тав дахь удаагаа оросын иргэдтэй шууд ярилцав. Энэ үеэр оросын ерөнхийлөгч иргэдээс өөрт нь тавьсан асуултад хариуллаа
Орост инфляцийн түвшин хамгийн бага байна
Орост инфляцийн түвшин хамгийн бага түвшинд буюу 4,1%-д хүрээд байна. Оны сүүлч гэхэд зорилтот үзүүлэлт 4%-д хүрнэ гэж ерөнхийлөгч мэдэгдэв. Ингэхдээ түүний хэлснээр,үндсэн хөрөнгөнд оруулах хөрөнгө нийт эдийн засгийнхаас ахиу – дөрвөн сард 2,3%-иар өснө гэж тэр мэдэгджээ.
“Одоо оросын эдийн засагт орж ирэх хөрөнгийн урсгалыг хангах нь зарчмын хувьд чухал юм” гэж Путин хэлсэн байна.
“Бид бүхий л түүхийнхээ туршид хориг арга хэмжээний нөхцөлд аж төрсөн”
Оросынэсрэг авсан хориг арга хэмжээний тухай асуултад Путин хариулахдаа,Орос орон бүхий л түүхийнхээ туршид хориг арга хэмжээний нөхцөлд явж ирсэн гэж хэлэв.Өрсөлдөөнийг мэдрээд ирэхлээрээ л ийм хориг арга хэмжээ үргэлж тавьж байсан юм гэж ерөнхийлөгч онцлон тэмдэглэжээ.
“Бид 50 тэрбум доллар алдсан, харин хориг арга хэмжээ тавьсан тэр орнууд 100 тэрбум долларын алдагдал хүлээсэн гэж НҮБ үзэж байгааг” ерөнхийлөгч дурдсан байна.
Хориг арга хэмжээ тавьсныэерэг талуудыг Путин нэрлээд, “бид тархиа ажиллуулж, авъяас чадвараа дайчилж, нөөцөө төвлөрүүлэхэд хүрсэн юм” гэж төрийн тэргүүн хэлсэн байна.
Орос Америкийн дайсан биш
Путин Аризона муж улсын иргэний асуултад хариулахдаа, Орос улс Америкийн дайсан биш гэж мэдэгдэв.АНУ-д Оросыг үзэн яддагийг ерөнхийлөгч хүлээн зөвшөөрөөд, ингэхдээ Америкт оросын цөөнгүй анд нөхөр бий.Үүнийг санал асуулгууд харуулж байгаа юм гэж Путин мэдэгджээ.Америкийн ололт амжилтад хүндэтгэлтэй ханддаг бас маш олон хүн Орост бийгэж тэр хэлсэн байна.
“Орос, АНУ-ын харилцаа эцсийн бүлэгт сэргэнэ гэдэгт Орос улс итгэж байна” гэж Путин мэдэгджээ.
Авилгын эсрэг тэмцэл
Нэг ч хэрэг зөрчил анхаарлын гадна үлдэх ёсгүй гэж төрийн тэргүүн тэмдэглэв. “Асуудал тодорхой бөгөөд хурц шинжтэй хэмээн би үзэж байна. Гэрийн хорионд оруулах юмуу торны цаана суулгах нь гол биш.Гэхдээ асуудал чухал бөгөөд хурц. Нэг ч хэрэг зөрчил цээрлэл үзэлгүй үлдэх ёсгүй гэж оросын төрийн тэргүүн мэдэгджээ.
Эрх баригчид авилгын эсрэг тэмцэж байгааг Путин батлан илэрхийлээд,луйврын хэргээр дөнгөж сая 8 жилийн ял авсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тэргүүн асан Александр Реймерийн хэргийг жишээ болгон дурдсан байна. Энэ бол хүнд шийтгэл. Шүүхийн тогтолцоонд л найдацгаая” гэж ерөнхийлөгч дүгнэжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ