О.Магнай: Бид "Монгол ТВ" телевизээр мэтгэлцэнэ

Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн дарга тэргүүтэй хүмүүс өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мэтгэлцээний талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай “Монголын Телевизүүдийн Холбоо маргааш мэтгэлцээн зохион байгуулах талаар сурталчилгаа явуулж байна. Энэ сарын 24-ний өдөр МҮОНТ-ээр мэтгэлцээн явуулах талаар сурталчилж байна.

Ардчилсан Нам өмнөх байр сууриараа байх болно. Бид зургаадугаар сарын 24-ний өдөр МАН, МАХН-аас нэр дэвшигчдийг "Монгол ТВ" телевизэд болох мэтгэлцээнд урьж байна. Телевизүүдийн холбоо хараат бус гэдгээ батлах хэрэгтэй. Бид хамгийн хараат бус гэж ойлгож байгаа "Монгол ТВ" телевизийг сонгон авч хоёр нэр дэвшигчийг мэтгэлцээнд урьж байгаа юм" гээд "Ардчилсан Намынхны дунд хандив цуглуулж, Говь ХК-нд хандивлах болно" гэв.

Мөн 60 тэрбумын бичлэгтэй холбоотой 90 минутын бичлэгийг шалгуулах шаардлагатай байгааг тус намын хуульч хэлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ