“Говь” ХК-ийн хувьцааны ханш унажээ

“Говь” ХК-ийн үйлдвэрийн зориулалттай барилгад гал гарч, нийслэлийн 13 ангийн ээлжийн 140 орчим албан хаагч, гал унтраах шуурхай албаны 30 гаруй автомашин, Ус сувгийн удирдах газар болон хот тохижилтын ус түгээх цистерн автомашинуудыг дайчлан 10 цаг гаруй ажилласны хүчинд өчигдөр үүрийн 07:00 цагийн орчимд галыг унтраасан байна. Гал гарсан нөхцөл шалтгаан, хохирлын хэмжээг одоогоор тогтоогоогүй байгаа аж.

Тус үйлдвэрийн тоног төхөөрөмжийг галын аюулаас хамгаалж чаджээ. Гал гарсантай холбогдуулан өчигдөр "Говь" ХК-ийн хувьцааны ханш буурсан байна. Тодруулбал, тус компанийн хувьцааны ханш -14.96%-иар унаж 11,710 төгрөгт хүрчээ. Энэ нь 2013 оноос хойшхи нэг өдрийн хамгийн өндөр уналт болсон байна. Өчигдөр тус компанийн нэгж хувьцааны ханш 13,770 байсан бол өнөөдөр ийнхүү буурч 11,710 төгрөгт хүрэв. Уг нь энэ долоо хоногт “Говь” ХК-ийн хувьцаа хамгийн идэвхитэй арилжаалагдаж байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ