Түүхийн музейн урд талд автомашины осол гарч гурван хүн гэмтжээ

Өнөөдөр үүрээр буюу 6-р сарын 16-ны өдрийн 05:00 цагийн орчимд, нийслэлийнСүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Байгалийн түүхийн музейн урд замд автомашины ноцтой осол гарчээ. Тодруулбал, приус маркийн хоёр автомашин уулзвар дээр мөргөлдөж, ослын улмаас гурван хүн хүнд бэртэж Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн очжээ. Осол болох үед тухайн автомашинуудад нийт долоон хүн зорчиж явсан бөгөөд ослын улмаас хүний амь нас эрсдээгүй гэдгийг албаныхан мэдээлж байна. Мөн нэг автомашины жолооч нь согтуугаар хөдөлгөөнд оролцож байсан гэх ба ослын шалтгааныг тодруулахаар цагдаагийнхан үргэлжлүүлэн үзлэг шалгалт явуулж байна гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ