МАН-ын генсек Д.Амарбаясгаланг халз мэтгэлцээнд дуудлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа ид өрнөж байна. Сурталчилгааны явцад нэр дэвшигчид халз мэтгэлцээнд оролцдог. Ардчилсан нам МҮОНТ болон телевизүүдийн холбооны мэтгэлцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Тэд зөвхөн энэ сарын 24-нд болон Монгол HD телевизийн мэтгэлцээнд орохоо илэрхийлж, бусад нэр дэвшигчдээ урьсан юм. ТүүнчлэнАрдчилсан намын нарийн бичгийн дарга С.Эрдэнэболд МАН-ын Eрөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг халз мэтгэлцээнд дуудсан байна. Тэрбээр Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч Монгол Улсын Eрөнхийлөгчийн сонгууль бодлогын өрсөлдөөн байх учиртай гээд болох газар, цагийн талаарх саналаа 24 цагийн дотор мэдэгдэнэ үү гэжээ. Мэтгэлцээний сэдэв нь “төрд итгэх иргэдийн итгэлийг хөсөрдүүлж буй 60 тэрбум төгрөг” байх аж.Уг бичлэг нь эвлүүлэг мөн, биш эсэхээр мэтгэлцэх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ