Марин Ле Пен францын парламентын депутатаар сонгогдов

“Үндэсний фронт”-ын удирдагч Марин Ле Пен парламетын гишүүн болсныг Энен-Бомон суурингийн тэргүүн Стив Бриуа нийгмийн сүлжээгээр мэдээлжээ. Түүний хэлснээр, улс төрч өөрийн тойрогт 67 хувийн санал авч чадсан байна.
Тийнхүү Ле Пен парламентад анх удаа сонгогдож байгааг РИА Новости агентлаг мэдээлжээ.
Зургаадугаар сарын 18-нд Францад парламентын хоёр дахь шатны санал хураалтболсон юм. Урьдчилсан дүнгээс үзвэл, ерөнхийлөгч Эммануэль Макроны “Урагшаа!” хөдөлгөөний талынхан сонгуульд итгэлтэй ялжээ.
Нэг сарын өмнө Марин Ле Пен ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон юм. Тэр хоёр дахь шатны сонгуульд оролцож чадсан ч, эцсийн дүнд түүний өрсөлдөгч Макрон ялсан билээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ