Португалд ойн түймэрт олон хүн амь насаа алджээ

Португалд ойн түймэрт амь үрэгдэгсдийн тоо 60 гаруй болоодбайна. Тус орны дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Хорхе Гомес ням гарагт ингэж мэдээлснийг “Publico” сонинд бичжээ.
Байгалийн гамшигт Лейрия тойрог өртөж, энд агаар их халж байгаагаас болоод галгарсан байна. Түймэр унтарахад гал сөнөөх албаны 500 ажилтан, 160 машин оролцсоныг РИА Новостиагентлаг уламжилжээ. Гал хэд хэдэн сууринд хохирол учруулсан бөгөөд хохирлын цар хэмжээний тухай нарийн тоо баримт одоогоор алга байна.
“Publico” сонинд бичсэнээр,халуун шатаж байгаагаас болоод ням гарагт Лиссабон, Сантарно, Сетубал, Браганса тойрогт түгшүүрийн улаан түвшин тогтоожээ.Бусад нутагт аюулыншаргал түвшин хэвээр байна.
2016 оны наймдугаар сард Португалд ойн хэд хэдэн томхон түймэр гарсан юм.Үүнээс Мадейра арлын Фуншал хотод хамгийн том түймэр гарч, эндээс нутгийн нэг мянга гаруй оршин суугч болон жуулчныг нүүлгэн шилжүүлж байжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ