Оросын иргэдийн 90% нь Путиний гадаад бодлогын шийдэлд итгэж байна

ОХУ-ын иргэдийнбараг 90% нь Путиний гадаад бодлогын шийдэлд итгэн, сайшааж байна гэжоросын иргэдийн дунд санал асуулга явуулсансудалгааны “Pew Research Center” гэдэг нэр хүндтэй төвөөс мэдээлжээ.
Оросын иргэдийн 63 хувь нь Украины талаар ОХУ-ын явуулж байгаа үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагийн сацуу,73 хувь нь АНУ-тай яриа хэлцээ хийхэд зөв чиг бодлого баримталж байна гэдэгт итгэлтэй байгаагдурдсан байна. Гэвч 2015 онд эдгээр үзүүлэлт одоогийнхоос бага зэрэг дээгүүр байжээ.
Орос улс арван жилийн өмнөхийг бодвол дэлхийд илүү чухал үүрэг гүйцэтгэж байна гэдэгт санал асуулгад оролцогчдын 59 хувь нь итгэлтэй байна. Тус орны гүйцэтгэж буй үүрэг хуучин хэвээрээ байна гэж 21 хувь нь, энэ үүрэг буурсан гэж 17 хувь нь үзжээ.
Оросын иргэд юмны үнэ өсч байгааг ноцтой асуудал гэж үзэж, 71 хувь нь үүнд сэтгэл зовинож байна. Санал асуулгад хамрагдагсдын 58 хувь нь улс төрийн удирдагчдын авилгын асуудлыг ноцтой асуудал гэж үзэж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ