Путин КГБ-д хэрхэн ирсэн тухайгаа ярьжээ

Тагнуулч болохыг хүссэнээр ЗСБНХУ-ын Улсыг аюулаасхамгаалах хорооны хүлээн авах өрөөндшууд орсон гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ярьсныг РИА Новости агентлаг уламжилжээ.
“Би ЗСБНХУ-ын Улсыг аюулаас хамгаалахынхүлээн авах өрөөнд орсон. Зүгээр л явж байгаад, манайх ажилчин айл байсан болохоор, надад элдэв танил тал,татаас түлхээсбайгаагүй. Би хаана очихов? Тэгээд л хүлээн авах өрөөнд шууд ороод явчихсан” гэж оросын төрийн тэргүүн хэлсэн байна.
Аюулаас хамгаалах хорооныхон намайг дээд сургуулиа төгсгөж, хуулийн боловсролтой болохыг зөвлөсөн юм. Ингэсний дараа би физик, хими, математикаар хичээллэхээ больсон гэж тэр дурджээ.
Түрүүнд нь бинисэгч болохыг хүсч,амьдрал маань хэрхэх бол гэсэнтөсөөлөлтэй болохынтулд нисэхийн дунд сургуулиар ч орсон, гэвч энэ ажил надад тохирохгүйг ойлгосон юм гэжПутин бас ярьсан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ