БНАСАУ пуужингийн шинэ хөдөлгүүр туршжээ

Умард Солонгос пуужингийн шинэ хөдөлгүүрийн ээлжит туршилт хийжээ. Цаашид уг хөдөлгүүрийг тив хоорондын баллистик пуужинд ашиглаж болох юм. Америкийн телевизийн Fox News сувгаар өнгөрсөн пүрэв гарагт ингэж мэдээлсэн байна. Туршилт Юньсун хотод болсныг тодруулан тайлбарлажээ. Энэ оны гуравдугаар сард Умардын эрх баригчид мөн ийм туршилт хийснийг хэвлэлд дурдаж байна.
Түрүүнд нь БНАСАУ цөмийн туршилт хийдэг байсан тэр объектод хөл хөдөлгөөн ихэссэнийг АНУ түрүүнд нь бүртгэж авсаныг Fox News сувгаар өмнө ньмэдээлж байсан юм.
БНАСАУцөмийн туршилт хийж, дараа нь дэлхийнхиймэл дагуул бүхий баллистик пуужин хөөргөсөн 2016 оны эхээр Солонгосын хойгийн байдал хурцадсан билээ. 2016есдүгээр сард Умардын тал бас нэг цөмийн туршилт хийж, харин оны туршид 20 гаруй удаа пуужин харавжээ.
Энэ оны зургаадугаар сарын 2-нд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээг өргөжүүлэх тухай тогтоолын төслийг санал нэгтэй сайшаасан юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ