Дональд Трампын нэр хүнд анх удаа өсчээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын нэр хүнд удаан хугацааны дараа анхудаа өссөнийг “The Hill”сонинд зориулж явуулсанHarvard-Harris Poll-ын санал асуулгын дүн харуулж байна. Санал асуулгын дүнгээс үзвэл, түүнд хамрагдагсдын 48 хувь нь Цагаан ордны тэргүүний албан тушаалд ороод Трампын явуулж буй үйл ажиллагааг сайшааж, харин америкчуудын 52 хувь нь түүний ажилд сэтгэл дундуур байгаа ажээ.

Зургаадугаар сарын 19-21-нд явуулсан санал асуулгад бүртгэлтэй 2237 сонгогч оролцсоныг РИА Новости агентлаг уламжилсанбайна.

Нэгдүгээр сарын 20-нд Трампыг тангараг өргөснөөс хойштавдугаар сарын дундуур хамгийн багадаа 38 хувь нь л түүний үйл ажиллагааг дэмжиж байжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ