Колумби улсад 150 жуулчинтай хөлөг онгоц живжээ

Колумби улсын баруун хойд нутгийн Гуатапе хотын ойролцоохи усан санд “El Almirante”гэдэг хөлөг онгоц осолдсоноор гурван хүн амь үрэгджээ.Бас 30 хүн сураггүй байна.

Зугаалгын хөлөг онгоцонд нийтдээ 1580 хүн явж байсныг хэвлэлд дурджээ.Осол гарсан газарт аврагчид ажиллаж, түүнчилэн аврах ажиллагаанд тус орныагаарын цэргийн хүчин оролцож байна.

Даац хэтэрсэн нь эмгэнэлт явдал болох нэг шалтгаан болсон байж магадгүй ажээ.Үүнээс гадна,нэг ч жуулчинд аврах хантааз байгаагүй байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ