Тимошенко Украины тарж магадгүй хугацааг нэрлэжээ

Хэрвээ Украинд парламентын болон ерөнхийлөгчийн завсрын сонгууль явуулахгүй бол, тус орон2019 оноос наана оршин тогтнохообольж мэднэ гэж Дээд рад (парламент) дахь “Батькивщина” намын бүлгийн тэргүүн Юлия Тимошенко мэдэгджээ. Тэр даваа гарагт Львов мужид очих үеэрээ ингэж мэдэгдсэнийг “Обозреватель” порталд мэдээлсэн байна.

“Хэрвээ парламентын болон ерөнхийлөгчийн завсрын сонгууль явуулахгүй бол, 2019 оноос наана Украинаас юу ч үлдэхгүй хэмээн би эмээж байна. Украинчуудын олонхийг төлөөлдөгхэмээх хүмүүсийн (депутатууд болон төрийн албан хаагчид) хийж байгаа зүйл бол амьдрал биш гэдгийг би та бүхэнд хэлэх учиртай” гэж Тмиошенко мэдэгджээ.

“Хүнлэг ёсны эсрэг” тэтгэврийн болон эрүүл мэндийншинэтгэл, түүнчилэнхөдөө аж ахуйн газрыг худалдах явдлыг хууль ёсны болгох гэсэн санаархал нь улс орон тарж бутрах шалтгаан болж мэднэгэж тэр хэлсэн байна. Эдгээр шинэтгэлийг санаачлагчид Украинд10 саяас илүүгүй иргэнийг үлдээхийг хүсч байна гэсэн сэтгэгдэл надад төрж байгаа юм гэж “Батькивщина” намын бүлгийн тэргүүн онцлон тэмдэглэжээ.

Украины эдийн засаг нурж байна гэж тус орны зүүн өмнөд нутгийн байдлыг зохицуулах холбоо барихбүлэгт Украиныг төлөөлдөг Украины хоёр дахь ерөнхийлөгч Леонид Кучма зургаадугаар сарын 22-нд мэдэгдсэн юм. “Бид түүхий эдийн хавсаргаболж байна.Шилдэг технологийн үйлдвэрлэл гээч юмбараг алга” гэж тэр хэлжээ.

Зургаадугаар сарын эхээр социологийн “Рейтинг” бүлгийн нийтлүүлсэн социологийн судалгааны дүнгээс үзвэл,улс орон эмх замбараагүй байдалдбайна гэж судалгаанд хамрагдагсдын 85 хувь нь үзсэн байна. Ингэхдээ 65 хувь нь одоогийн эрх баригчдын мэргэжлийн ур чадваргүй байдал, авилга үүний гол шалтгаан юм гэж хэлжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ